Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хакерууд тэрбум гаруй доллар хулгайлжээ

Олон улсад алдартай кибер аюулгүй байдлын “Kaspersky Lab” компанийн мэдээлснээр хакерууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 30-аад орны 100 гаруй банкнаас нэг тэрбум гаруй ам.долларыг хулгайлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакерууд тэрбум гаруй доллар хулгайлжээ
Хакерууд тэрбум гаруй доллар хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсад алдартай кибер аюулгүй байдлын “Kaspersky Lab” компанийн мэдээлснээр хакерууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 30-аад орны 100 гаруй банкнаас нэг тэрбум гаруй ам.долларыг хулгайлжээ. Тэдний өгсөн мэдээллээр хакерууд эхлээд банкуудын компьютерийн системд нэвтэрч тусгай программаар ажилтнуудынх нь дэлгэцийн зураг, бичлэгүүдийг нь авдаг гэнэ. Улмаар банкны болон ажилтнуудынх нь тус тусын өдөр тутмын үйл ажиллагааны талаар нарийн мэдээллийг авсны дараа дохиоллыг нь дуугаргахгүйгээр мөнгө хулгайлах, бэлэн мөнгөний машинуудыг тогтсон цагт мөнгө гаргахаар програмчлах, банкны сан хөмрөгөөс хуурамч дансууд руу мөнгө шилжүүлэх зэргээр хууль бус ажиллагаагаа явуулдаг аж.

Хуваалцах