ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Олон улсын оюутны спортын “Универсиад “ 27-р наадамд оролцлоо
Олон улсын оюутны спортын “Унирверсиад” 27 дугаар наадмын нээлт энэ сарын 7-ны өдөр Казань хотод эхэлсэн. Энэхүү наадмыг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн бөгөөд тус наадам 7-р сарын 6-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Олон улсын оюутны спортын “Унирверсиад” 27 дугаар наадмын нээлт энэ сарын 7-ны өдөр Казань хотод эхэлсэн.Энэхүү наадмыг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн бөгөөд тус наадам 7-р сарын 6-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Манай улсаас оролцож буй баг тамирчид хөнгөн атлетик, жудо, спортын гимнастик, самбо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, хүндийн өргөлт, бүстэй барилдаан, теннис, ширээний теннис, шатар, бадминтон, бокс, усанд сэлэлт, буудлага зэрэг 15 төрөлд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Онцолж хэлэхэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уг наадамд Монголынхоо баг тамирчдын хамт 2013 оны 7 дугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд айлчлан, нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцон баг тамирчиддаа амжилт хүслээ.


















