Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакухо башёгийн анхны ялагдлаа хүлээлээ

Мэргэжлийн сүмогийн Хару башё Японы Осако хотноо 13 дахь өдрөө боллоо. Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүлэгчийн хоёрдугаарт яваа өрсөлдөгч бөх шинэ сэкиваке Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй таарсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакухо башёгийн анхны ялагдлаа хүлээлээ
Хакухо башёгийн анхны ялагдлаа хүлээлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн хару башё Японы Осако хотноо 13 дахь өдрөө боллоо. Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүлэгчийн хоёрт яваа шинэхэн сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй таарсан. Энэ барилдаанд Тэрүнофүжи сэтгэлзүйн бэлтгэл сайн байж аваргыг ёрикири мэхээр дэвжээнээс түрэн гаргалаа. Хэрэв Хакухо давсан бол тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө нэг ч унаагүйгээр тэргүүллээ хадгалсаар байх байв.

Хуваалцах