Хакухо бэлтгэл сайтай байна
Мэргэжлийн сүмогийн башё эхлэхээс өмнөх аваргуудын бэлтгэлийн үйл явцыг эх сурвалжууд мэдээлсээр байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн башё эхлэхээс өмнөх аваргуудын бэлтгэлийн үйл явцыг эх сурвалжууд мэдээлсээр байна. Сүүлийн үеийн мэдээгээр 33 башёд түрүүлж, түүхэн дээд амжилтыг тогтоочихоод буй ёкозүна Хакухо М.Даваажаргал өчигдөр Касугано дэвжээнд зочлон, бэлтгэлээ базаажээ.
Энэ дэвжээнд их аваргатай хамт озэки Кисэносато, комүсүби Мёгирюү, Такаясү, Точиозан, Точиношин, Аоияма, Саданоуми, Саданофүжи, Тойохибики нарын бөхчүүд цугларан бэлтгэл хийсэн байна. Хакухо бэлтгэлийн үеэр Саданоуми, Такаясү, Тойохибики нарын бөхчүүдийг дуудан нийтдээ 16 удаа барилдсанаас 16 давжээ.
Харин ёкозүна Харумафүжигийн хувьд Исэгахама дэвжээндээ Тэрүнофүжи, Такарафүжи, Хомарэфүжи нарын бөхчүүдтэй нийтдээ 30 удаа барилдахдаа 25 давж, таван удаа унажээ.


















