Хакухо: Би аавтай адил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болох нь
1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн 33 башёд түрүүлж, тэргүүн дээд амжилтын эзэн болсон МУГТ, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд сар шинийн баяраар Хөдөлмөрийн баатар цол олгох болсон байна.
Мэдээллийн алба

1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн 33 башёд түрүүлж, тэргүүн дээд амжилтын эзэн болсон МУГТ, Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд сар шинийн баяраар Хөдөлмөрийн баатар цол олгох болсон байна.
Тэгвэл энэхүү баярт мэдээг ёкозүна Хакуход албан ёсоор дуулгажээ. Харин түүний хувьд сар шинээр эх орондоо хүрэлцэн ирж, төрийн дээд шагналаа хүртэх учиртай. Хакухо энэ мэдээг дуулаад "Би аавтай адил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болох нь байна. Эцэг, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж байгаа анхны тохиолдол гэж сонслоо. Би үнэхээр аз жаргалтай байна” хэмээн өгүүлжээ.


















