Хакухо дахиад түрүүлэв
Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё 15 дахь өдөр буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр болов.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё 15 дахь өдөр буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр болов.
Сүүлийн өдөр ёкозуна нар буюу 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какарю М.Ананд нар хоорондоо барилдлаа. Барилдаан сонирхолтой бол Хакүхо М.Даваажаргал какинаги мэхээр давж 31 дэх удаагаа түрүүлж алдарт Чиёнофүжигийн амжилттай зэрэгцлээ.
Сонирхуулахад, өдгөөгөөс яг зуун жилийн өмнө буюу 1914 оны тавдугаар сарын тэмцээнд “Дэваноүми” дэвжээний сүмоч Рёогокү гэгч дээд зиндаанд барилдсан анхны башёдоо Эзэн хааны цомыг хүртэж байжээ.


















