Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакухо элгэн садан монголчуудтайгаа төв талбайд мэндчиллээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, МУГТ Мөнхбатын Даваажаргалд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг гардуулсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакухо элгэн садан монголчуудтайгаа төв талбайд мэндчиллээ
Хакухо элгэн садан монголчуудтайгаа төв талбайд мэндчиллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, МУГТ Мөнхбатын Даваажаргалд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг гардуулсан. Ийнхүү эцэг, хүү алдарт бөхчүүд Хөдөлмөрийн баатар болж байгаа нь анхны тохиолдол боллоо.

Төрийн ордноос гарч ирсэн Хакухо эзэн Чингисийнхээ талбайд цугларсан элгэн садан монголчуудтайгаа уулзаж, баяраа хуваалцсан юм. Тэрээр "Аав минь хэлдэг юм. Аав нь хорьдугаар зуунд аварга болж, хүү минь хориннэгдүгээр зуунд аварга боллоо гэж бахархдаг. Би аавдаа энэхүү амжилт бүтээлээ харуулж чадсандаа баяртай байна. Цаашид Монгол-Япон хоёр гүрнийхээ их ч, бага ч "гүүр" болж, амжилтаа ахуйлан, улам хичээх болно" хэмээн өгүүлэв.

Төв талбайд цугларсан монголчууд их аваргаа "уухайлан" хүлээн авч, бахархал, омогшил дүүрэн баяр хүргэсэн юм.

Хуваалцах