Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо энэ сард өнгөтэй байна

Таван өдрийн дараах байдлаар 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргал таван даваатай яваа бол 70 дахь Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж дөрвөн даваа нэг унаатай болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо энэ сард өнгөтэй байна
Хакүхо энэ сард өнгөтэй байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн холбооны энэ оны эхний Хацү башё өнөөдөр зургаа дахь өдрөө болно. Таван өдрийн дараах байдлаар 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргал таван даваатай яваа бол 70 дахь Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж дөрвөн даваа нэг унаатай болсон. Харин 71 дэх Ёкозүна Какүрю М.Ананд өчигдөр комосүби Икойтой барилдахдаа өвдөг шороодсоноор хоёр унаатай боллоо. Башёг Хакүхо, озеки Котошогекү, М-8 Такаясү нар тэргүүлж байна.

Өнөөдөр Хакүхо комосүби Точиношинтэй, Харүмафүжи нутгийн бөх Кёкүшюхо Т.Эрдэнэбаатартай, Какүрю М.Ананд М-2 барилдаж байгаа Аояаматай тус тус барилдана.

Хуваалцах