Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хакүхо кап" тэмцээнд Монгол Улсын баг хүрэл медаль хүртлээ

Түүнтэй шигшээ барилдаанд Монгол Улсын сүмочин хүү Баярболд учраа таарч нэг улсын хоёр хүү нэг жинд түрүү үзүүр булаалдав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хакүхо кап" тэмцээнд Монгол Улсын баг хүрэл медаль хүртлээ
"Хакүхо кап" тэмцээнд Монгол Улсын баг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап" олон улсын сүмо бөхийн тэмцээнд Монгол Улсын баг хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд 148 баг өрсөлдсөн байна.

Уг тэмцээн нь энэ жил 10 дахь удаагаа болсон бөгөөд 14 орны 1133 сүмоч хүү хүч үзжээ. Тус тэмцээний ахлах насанд буюу 13-15 насны ангилалд 350 хүүхэд өрсөлдсөнөөс Монгол сүмочин хүү А.Сосорхүү аваргын төлөө өрсөлдөж, энэ насны ангилалд анх удаа Монголчууд түрүү хүртлээ.

Түүнтэй шигшээ барилдаанд Монгол Улсын сүмочин хүү Баярболд учраа таарч нэг улсын хоёр хүү нэг жинд түрүү үзүүр булаалдав.

10 насны ангилалд 160 хүүхэд өрсөлдсөнөөс өнгөрсөн жилийн тэмцээнд "Дайчин бөх"-ийн шагнал хүртэж байсан Г.Доржцэрэн хүрэл медаль хүртсэн бол 11 насанд 182 хүүхэд өрсөлдсөнөөс А.Адитяа мөн хүрэл медаль хүртэв.

Харин тус тэмцээний багийн төрлийн барилдаанд Монгол улсын баг хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Хуваалцах