Хакүхо, Кисеносато нар өнөөдөр барилдана
Японы мэргэжлийн сүмогийн харү башё өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдөр тэмцээнийг тэргүүлэгч озэки Кисеносато ээлжит учраа болох 71 дэх аварга Какүрю Анандыг давснаар тэргүүллээ хадгалан 10 даваатай болсон.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж ёрикири мэхээр давж, есөн даваа, нэг унаатай болсон. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Тоёоношимад ошитаоши мэхээр уналаа.
Өнөөдөр Хакүхо озэки Кисеносато, Харүмафүжи озэки Гоэйдотой барилдах бол Какүрю М.Ананд Точиозантай барилдана. Тэргүүлэгчдийн араас Хакүхо, озэки Гоэйдо нар бичигдэж байна.