Хакухо кюүшюү башёд барилдахаар бэлтгэлээ эрт эхлүүлжээ
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн Аки башёгийн хоёр дахь өдрөөс тэмцээнийг орхисон. Тэрээр башёгийн эхний хоёр өдөр дараалан унаж, улмаар зүүн гуяны арын булчингийн гэмтэл авсан.
Мэдээллийн алба

Тэгвэл ирэх башёд зодоглохоор дэвжээндээ бэлтгэлээ хийж эхэлжээ. Харин зүүн гуяны булчингийн гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Хакухо бэлтгэлээ ийнхүү эрт эхлүүлсэнээр Кюүшюү башё гэхэд гэмтлээ бүрэн эдгээж, барилдах зорилготой байгаа аж.