Хакүхо М.Даваажаргал хагалгаанд оржээ
Хагалгааны талаар түүний туслах Рюүо Э.Санчирболд "Хакүхо аваргын хагалгаа амжилттай дууслаа. Санасныг бодоход урт хагалгаа боллоо. Эмч нь ийм хөлтэй байж яаж барилдаж байсан байна аа гэж гайхаж байв" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас энэ сарын башёг өнжих болсноо мэдэгдсэн. Тэрбээр хоёр хоногийн өмнө Японд хөлөндөө мэс засал хийлгэжээ.
Хагалгааны талаар түүний туслах Рюүо Э.Санчирболд "Хакүхо аваргын хагалгаа амжилттай дууслаа. Санасныг бодоход урт хагалгаа боллоо. Эмч нь ийм хөлтэй байж яаж барилдаж байсан байна аа гэж гайхаж байв" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Түүний Нагоё башёгийн үеэр авсан эрхий хурууны бэртэл нь эдгээгүй байсан аж. Улмаар мэс засалд орж хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулжээ.



















