Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал тэргүүлэгчийн байраа хадгалсаар байна

Энэ өдөр Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал тэргүүлэгчийн байраа хадгалсаар байна
Хакүхо М.Даваажаргал тэргүүлэгчийн байраа хадгалсаар байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод үргэлжилж байна. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал озэки /арслан/ Точиношинийг давж, 12 даваагаа авсан бол аварга Какүрюү озэки Такаясүд ялагдлаа. Какүрюү аварга есөн даваатай болсон бөгөөд сүүлийн гурван өдрийн хоёрт нь уналаа.

Энэ өдөр Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа.

Хаврын тэмцээнийг 12 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 12 даваатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров 11 даваа, нэг унаатай удаалж байна.

Мөн озэки Такаясү, Гоэйдо нарын дөрвөн бөх 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.

Хуваалцах