Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг тэргүүлж байна
Японы сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тав дахь өдрийн барилдаан болж дууслаа.
Мэдээллийн алба

Японы сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тав дахь өдрийн барилдаан болж дууслаа. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал М2-оос эрэмбэлэгдэж буй Такарафүжитэй барилдаж сүкинаги мэхээр давж, Макүчи зиндаанд өрсөлдөгч бөхөө 806 удаагаа өвдөг шороодууллаа.
Тэрбээр маргааш өрсөлдөгч бөхөө давах юм бол ёкозуна Чиёонофүжигийн 807 даваатай тэнцэх юм. Харин 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж М3-аас барилдаж байгаа Такаясүтэй барилдаж ошидаши мэхээр давж 4 даваа, нэг унаатай боллоо.
Маргааш Хакухо М3-аас барилдаж буй Такаясүтэй барилдах бол Харумафүжи нутгийн бөх М3-аас барилдаж байгаа Аойямитай барилдана.
Тус башёг ёкозуна Хакухо М.Даваажаргал, секиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аминишики, Чиёотори нар унаагүй тэргүүлж байна.
Ёкозуна Хакухо М.Даваажаргал 5-0
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 4-1
Секиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
М-1 Иченожу А.Ичинноров 3-2
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 1-4
М-10 Кёкүшухо Т.Эрдэнэбаатар 2-3
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 1-4
М-14 Араваши Э.Дөлгөөн 2-3
Ж-1 Кагамио Нанжид 2-3


















