Хакүхо нэг ч унаагүй башёг тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд боллоо. 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал озеки Кисеносатотай барилдаж хатакикоми мэхээр ялж 11 давлаа.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд боллоо. 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал озеки Кисеносатотай барилдаж хатакикоми мэхээр ялж 11 давлаа. Тэрбээр ганцаараа унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бөгөөд маргааш озеки Котошёогикүтэй барилдана.
70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж сэкиваке Точиозан барилдаж ошидаши мэхээр давж 10 даваа, нэг унаатай боллоо. Тэрбээр маргааш озеки Гойдотой барилдана. Харин 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд озеки Котошёогикүтэй барилдлаа. Тэрбээр өмнөх хоёр барилдаанд дараалан өвдөг шороодсон бөгөөд өнөөдөр энэ унаагаа зогсоож долоо дахь учраагаа давлаа. Маргааш озеки Кисеносато хүч үзнэ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 10-1
Ёкозүна Какарю М.Ананд 7-4
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-5
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 5-6
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-4
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-7
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 2-9


















