Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакухо өнөөдөр давбал түрүүлэх болзол хангана

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакухо өнөөдөр давбал түрүүлэх болзол хангана
Хакухо өнөөдөр давбал түрүүлэх болзол хангана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдээд байна. Харин их аварга Хакухо М.Даваажаргал башёг нэг ч унаагүй тэргүүлсэн хэвээр явна. Тэр дундаа түүнтэй түрүү байрын төлөө өрсөлдөх бөх бол шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ юм. Тиймээс энэ башё дахин монгол бөхчүүдийн манлайлал дор өрнөж байна.

Харү башёгийн 12 дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакухо озэки Котошогикүг давснаар ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тэрээр өнөөдөр сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давбал башё өндөрлөхөөс хоёр хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангах юм. Учир нь Хакухогийн араас нэхэж явсан сэкивакэ Тэрүнофүжи озэки Кисэносато, маэгаширагийн зургаагаас барилдаж буй Кайсэй нарт унаж хоёр унаатай болсон.


Хуваалцах