Хакухог "ярихаасаа өмнө бодох хэрэгтэй" хэмээн зэмлэжээ
Мэргэжлийн сүмогийн Хацу башёгийн дараагаар болсон Сумогийн холбооны ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хорооны хурлаар ёкозүна Хакухо М.Даваажаргалыг "хэвлэлийнхэнд илүүц зүйл ярьсан" хэмээн шүүмжилсэн.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн Хацу башёгийн дараагаар болсон Сумогийн холбооны ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хорооны хурлаар ёкозүна Хакухо М.Даваажаргалыг "хэвлэлийнхэнд илүүц зүйл ярьсан" хэмээн шүүмжилсэн юм.
Тэгвэл тус хурал дээр Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми ояката: "Башёгийн 13 дахь өдөр болсон Хакухо, Кисэносато нарын барилдааныг дэвжээний хажуугийн таван шүүгч хэлэлцээд шийдвэр гаргасан. Хакухо ярихаасаа өмнө бодох хэрэгтэй” гэж шүүмжилсэн байна.
МУГТ, 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд япон озэки Кисэносатотой барилдахдаа хайн гэмээр унаж, улмаар дахин барилдуулсанд дургүйцлээ илэрхийлсэн юм.
Тэрээр “Би бичлэгийг дахиж үзээд хүүхэд ч харчихаар юмыг хараагүйд гайхсан. Яах гэж шүүгч нар видео давталт хардаг юм бэ, ийм л барилдааныг шийдэх гэж биз дээ. Цаашид дэвжээний шүүгчид үүн дээр илүү анхаарал тавиасай гэж хүсч байна” хэмээн хэвлэлд өгүүлсэн нь ийнхүү шүүмжлэлийн бай болжээ.


















