Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халифа Хафтар: Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гэрээнд гарын үсгээ зураагүй

Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газартай гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зуралгүйгээр Москвагаас явсан шалтгаанаа тайлбарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халифа Хафтар: Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гэрээнд гарын үсгээ зураагүй
Халифа Хафтар: Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гэрээнд гарын үсгээ зураагүй. Зураг: МҮОНРТ

Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газартай гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зуралгүйгээр Москвагаас явсан шалтгаанаа тайлбарлалаа. Тэрбээр гэрээний төсөлд Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гарын үсгээ зураагүй гэжээ.

Халифа Хафтар Москвад болсон шууд бус уулзалтын үеэр Триполи руу өөрсдийнх нь хүчийг оруулах, Тобрукт суугаа парламентынх нь итгэлийг хүлээсэн үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг шаарджээ. Маршал Халифа Хафтар түүнчлэн Туркийн ямар нэгэн оролцоогүйгээр гал зогсоох дэглэмийг баримтлахыг уриалж, Сири, Туркээс авчирсан хөлсний цэргүүдийг өчиггүйгээр гаргахыг шаарджээ.

Хуваалцах