Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн цуврал киноны хэвлэлийн хурал маргааш болно

тус кинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал энэ сарын 30-ны 11:00 цагт “MNB эвент холл”-д болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Халхын голд байгуулсан гавьяа”  түүхэн цуврал киноны хэвлэлийн хурал маргааш болно
"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн цуврал киноны хэвлэлийн хурал маргааш болно. Зураг: МҮОНРТ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино бүтээсэн. Дээрх кино төслийн хүрээнд Монгол, ОХУ-ын 40 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг өнгөрсөн зургаадугаар сард гурван долоо хоногийн турш зураг авалт хийсэн билээ. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу монгол, оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн.

Дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсерээр ажилласан бөгөөд Монголын талаас продюсерээр Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсерээр О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактороор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевиз, МҮОНРТ -ийн хамтын бүтээл "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 2-ны 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборт болох юм.

Мөн тус кинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал энэ сарын 30-ны 11:00 цагт “MNB эвент холл”-д болно.

Хуваалцах