Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Халуун зүрх” АНУ-ыг зорино

жүжигчин А.Ганчимэг зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон, Д.Ганцэцэг найруулсан “Халуун зүрх” бүтээл АНУ-д гарахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Халуун зүрх” АНУ-ыг зорино
“Халуун зүрх” АНУ-ыг зорино. Зураг: МҮОНРТ

Нэгэн үе “Хувьсал” продакшнд харьяалагдан уран бүтээл туурвиж байсан соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлаж, “Аримун” продакшнаабайгуулсан. Түүнчлэн тус продакшны анхны дэлгэцийн бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн билээ.

Жүжигчин А.Ганчимэг зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон, Д.Ганцэцэг найруулсан “Халуун зүрх” бүтээл АНУ-д гарахаар болжээ. Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх тус кино энэ сарын 22-нд Сан Франциско, 26, 27-нд Чикаго, 30-нд Вашингтон ДС, ирэх сарын 3-нд Лос-Анжелест гарна.

Хуваалцах