Халз барилдаанд оролцох бөхчүүдийн нэр бүрэн тодроогүй
"Монгол бөхийн өргөө"-нд энэ сарын 30-нд шилдэг 12 бөхийн халз барилдаан болно.
Мэдээллийн алба

"Монгол бөхийн өргөө"-нд энэ сарын 30-нд шилдэг 12 бөхийн халз барилдаан болно. Бөхчүүдийн нэрс одоогоор тодорхой гараагүй ч Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж нар хүч үзэх нь тодорхой болжээ. Харин үлдсэн дөрвөн бөхийн нэрийг МҮБХ-ноос тун удахгүй зарлана гэлээ.
Бөх сонирхогчдын таамгаар Монгол Улсын харцага Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, улсын начин Р.Пүрэвдагва, Э.Энхбат нар барилдаж магадгүй аж. Бөхчүүдийн нэрс тодорхой болмогц бид та бүхэнд мэдээлэх болно.


















