Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Халз тулааны “Кубок Дружбы” тэмцээн ОХУ-д боллоо

Есөн төрлийн халз тулааны дүнгээр Оросын баг 6:3 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халз тулааны “Кубок Дружбы” тэмцээн ОХУ-д боллоо
Халз тулааны “Кубок Дружбы” тэмцээн ОХУ-д боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Новосибирск хотод болж байгаа "Орос-Монголын хамтын ажиллагаа” наадмын хүрээнд тус хотын “Союз Ветеранов Спорта” байгууллагаас мөсөн спортын “Сибирь” ордонд 11 дэх удаагийн халз тулааны “Кубок Дружбы” тэмцээнийг байлдааны самбо, чөлөөт бөх, жүдо, бокс, таэквондо, тай бокс, сонгомол барилдаан, кикбоксинг К-1, холимог бие хамгаалах урлаг гэсэн есөн төрлөөр Орос, Монголын шилдэг тамирчдын дунд зохион явуулжээ. 8000 гаруй үзэгч сонирхсон тэмцээний үеэр Монголын үндэсний хоолны үзэсгэлэн худалдаа гаргасан байв.

Монголын багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, Оросын багийн ахлагчаар сонгомол барилдааны олимпийн хошой аварга Роман Власов нар ажиллав.

Есөн төрлийн халз тулааны дүнгээр Оросын баг 6:3 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Тэмцээнийг олимпийн 4 удаагийн аварга, цанын биатлонч А.Тихонов, сонгомол барилдааны олимпийн аварга В.Сургашев, мэргэжлийн боксийн 3 холбооны дэлхийн аварга, кикбоксын дэлхийн хошой аварга Наталья Рагозина, мэргэжлийн боксын дэлхийн аварга, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Николай Валуев, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, боксчин М.Алоян зэрэг Оросын спортын олон алдартан үзэж сонирхжээ.

Хуваалцах