Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хамаг Монгол” тоглолт Их эзэн Чингисийн талбайд болно

Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамаг Монгол” тоглолт  Их эзэн Чингисийн талбайд болно
“Хамаг Монгол” тоглолт Их эзэн Чингисийн талбайд болно. Зураг: МҮОНРТ

“Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжиж Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх зорилгоо амжилттай биелүүлж байна. Өнгөрсөн 3 сараас хэрэгжиж эхэлсэн “Хамаг Монгол” аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт 9 удаа тоглолт хийжээ. Харин одоо төслийн ажлын төлөвлөгөөний дагуу сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд “Хамаг Монгол” тоглолт болох гэж байна. Тоглолтод 250 гаруй монгол үндэстэн оролцож, үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшигийг мэдрүүлэх бөгөөд Тува, Буриад, Халимаг улсын үндэсний соёлын чуулгууд ирж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Тоглолтын үеэр уламжлал ёсоор тулганы гал бадраах ёслол болно.

Мөн төслийн “Олуулаа” уриаг дэмжин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тоглолтод хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Хамаг Монгол” төслийн хүрээнд хийгдсэн цомгийн нээлт энэ сарын 26-нд “Хөх нуруут” төв дээр болох гэнэ. “Зээргэнэтийн шил”, “Залбирал”, “Хар хархан харц”, “Хамаг Монгол” зэрэг 18 дуу бүхий эл цомог нь монгол үндэстний ая аялгууны гайхамшигийг нэгэн дор агуулж чаджээ.

“Хамаг Монгол” тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгч түмэндээ хүрэх бөгөөд бүх монгол хүн бүр хүрэлцэн ирэх бүрэн эрхтэй хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцлон мэдэгдлээ.

“Хамаг Монгол” тоглолтын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч МҮОНТ-ээр өнөө орой 22:30 цагаас Халимаг улсад хийсэн тоглолт цацагдах юм байна.

Түлхүүр үг:“Хамаг Монгол” тоглолт Их эзэн Чингисийн талбайд болно
Хуваалцах