“Хамаг монгол” цомгийн нээлт болно
“Хамаг Монгол” төслийн хүрээнд бүтээгдсэн цомгийн нээлт маргааш болно. “Хөх нуруут” төвд болох уг цомгийн нээлтийг МУГЖ С.Жавхлан удирдан явуулах бөгөөд төслийн багийнхан, Тува, Буриад, Халимаг уран бүтээлчид оролцоно.
Мэдээллийн алба

“Зээргэнэтийн шил”, “Залбирал”, “Хар хархан харц”, “хамаг Монгол” зэрэг нийт 18 дуунаас бүрдсэн энэхүү цомог нь монгол үндэстний ая аялгууны гайхамшигийг нэгэн дор багтаан өгснөөрөө ихээхэн онцлогтой юм.
Дашрамд дуулгахад, энэ сарын 28-ны үдэш Их эзэн Чингисийн талбайд нийт монгол үндэстнүүдийн хамтасан “Хамаг Монгол” тоглолт болно.