Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамаг Монголчууд “Халуун элгэн нутаг” дууг дууллаа

УИХ-ын гишүүд нь хуулиараа эх нутгаа хэсэгчлээд гадны хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэхээ шахлаа. Үүнийг эсэргүүцэж, энэ сэтгэлийнхээ илэрхийлэл болгосон ч байж магад.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамаг Монголчууд “Халуун элгэн нутаг” дууг дууллаа
Хамаг Монголчууд “Халуун элгэн нутаг” дууг дууллаа. Зураг: МҮОНРТ

МУГЖ Самандын Жавхлан “Хамаг Монгол” төслийн багийн нөхөдтэйгөө хамтарч “Халуун элгэн нутаг” дууг дуулжээ.

“Халуун элгэн нутаг” зууны манлай өргөмжлөл хүртсэн дуу. Энэ дууг дуулахаар эх орон нь бүтнээрээ харагддаг гэхэд хилсдэхгүй.
“Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь” эхлэх энэ дууг улс төрийн чамгүй өндөр мэдлэг, мэдрэмжтэй МУГЖ С.Жавхлан санаандгүй дуулаагүй, ямар нэг утга учир бодож энэ дууг сонгож дуулсан нь мэдээж. УИХ-ын гишүүд нь хуулиараа эх нутгаа хэсэгчлээд гадны хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэхээ шахлаа. Үүнийг эсэргүүцэж, энэ сэтгэлийнхээ илэрхийлэл болгосон ч байж магад.

Хуваалцах