Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хамгийн азтай үе” кино үзэгчдийн хүртээл болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Номадиа Пикчерс”-ийн хамтын бүтээл "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит кино маргааш буюу энэ зургаадугаар сарын 24-нөөс МҮОНТ-ээр гарч эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамгийн азтай үе” кино үзэгчдийн хүртээл болно
“Хамгийн азтай үе” кино үзэгчдийн хүртээл болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Номадиа Пикчерс”-ийн хамтын бүтээл "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит кино маргааш буюу зургаадугаар сарын 24-нөөс МҮОНТ-ээр гарч эхэлнэ.

Залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг гэгээлгээр харуулсан “Хамгийн азтай үе” киноны ерөнхий найруулагчаар Н.Байгал, ерөнхий продюсерээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, продсерээр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл болон Б.Наранбат ажилласан бол зохиолыг Х.Өнөрцэцэг, Ж.Намуун, Ц.Эрдэнэбилэг, Ч.Хашчулуун нар бичсэн юм.

Гол дүрд жүжигчин Г.Маргад, Б.Ану-Үжин, Б.Азжаргал нар тогложээ. "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит киноны нэгдүгээр ангийг та бүхэн даваа гарагийн 23:25 цагаас Үндэсний телевизээр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах