Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн баян таван спортын агентыг нэрлэжээ

Тус жагсаалтын нэгд Мэйор лигийн агент Скот Борас 76.8 сая паундын хөрөнгөөр тэргүүлсэн бол хоёр дугаарт Радамэл Фалкао, Анжел Ди Мариа, Кристиан Роналдо болон Хамас Родригез нарын топ тоглогчдын агентын ажлыг гүйцэтгэдэг Жорже Мэндес 62.7 сая паундын хөрөнгөтэйгөөр бичигджээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн баян таван спортын агентыг нэрлэжээ
Хамгийн баян таван спортын агентыг нэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Алдарт "Форбес" сэтгүүлээс спортын хамгийн баян агентуудын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтын нэгд Мэйор лигийн агент Скот Борас 76.8 сая паундын хөрөнгөөр тэргүүлсэн бол хоёр дугаарт Радамэл Фалкао, Анжел Ди Мариа, Кристиан Роналдо болон Хамас Родригез нарын топ тоглогчдын агентын ажлыг гүйцэтгэдэг Жорже Мэндес 62.7 сая паундын хөрөнгөтэйгөөр бичигджээ.

Харин жагсаалтын гуравт Бэйсболын NFL-ийн хамгийн хүчирхэг агент гэж нэрлэгддэг Том Кандон орсон байна. Дөрөвт Гарет Бэл, Лук Шав болон Жоё Харт нарыг төлөөлдөг Жонотан Барнет бичигджээ.

Хуваалцах