Хамгийн эртний одыг тодорхойлжээ
Австралийн их сургуулийн одон орон судлаачид ертөнцийн хамгийн эртнийх байж болох 13.6 тэрбум орчим жилийн настай нэгэн одыг нээжээ. Энэ од дэлхийгээс бараг зургаан мянган гэрлийн жилийн зайтай гэнэ.
Мэдээллийн алба

Австралийн их сургуулийн одон орон судлаачид ертөнцийн хамгийн эртнийх байж болох 13.6 тэрбум орчим жилийн настай нэгэн одыг нээжээ.
Энэ од дэлхийгээс бараг зургаан мянган гэрлийн жилийн зайтай гэнэ.
Судлаачдын багийн ахлагч С.Келлер ярихдаа “Их дэлбэрэлтийн дараа бий болсон одод их том хэмжээтэй байсан ч удаан хугацаагаар оршин тогтноогүй байна. Харин бидэнд хоёрдугаар үеийн од нээх боломж олдлоо. Үүнээс өөр эртний од байхгүй байх гэж бодож байна” гэжээ.


















