Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа Геннист бичигдэнэ

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг үйл ажиллагаа тус аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээг шүүх Английн нийслэл Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид хүрэлцэн иржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа Геннист бичигдэнэ
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа Геннист бичигдэнэ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнөөдөр “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх гэж байна.

Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч оролцож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хөөмийч "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх гэнэ. Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.

Хуваалцах