Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн олон номинацид "Содура", "Атганд үлдсэн эрдэнэ" нэр дэвшээд байна

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сарын 3-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн олон номинацид "Содура", "Атганд үлдсэн эрдэнэ" нэр дэвшээд байна
Хамгийн олон номинацид "Содура", "Атганд үлдсэн эрдэнэ" нэр дэвшээд байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сарын 3-нд болно. Үүнд өрсөлдөх бүтээлийн бүртгэл маргааш дуусах бөгөөд одоогоор хамгийн олон буюу 15 номинацид "Содура", "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино нэр дэвшжээ.

Харин "Үргээлэг-2" 10, "Lovers" тав, "Тоглож болохгүй нас" зургаан номинацид тус тус нэр дэвшээд байна.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т болно.

Сонирхуулахад, 2011 онд "Зөрлөг", 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт", 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" уран сайхны кино гран при хүртэж байв.

Хуваалцах