Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамгийн олон үзэгчтэй телевизийн контентууд “Алтан цамхаг” хүртлээ

Хамгийн олон үзэгчтэй телевизийн контентууд “Алтан цамхаг” хүртлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн олон үзэгчтэй телевизийн контентууд “Алтан цамхаг” хүртлээ
Хамгийн олон үзэгчтэй телевизийн контентууд “Алтан цамхаг” хүртлээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ монголын телевизүүдийн хамгийн их үзэлттэй контентуудыг алдаршуулан урамшуулах “Алтан цамхаг - 2019” ёслолын ажиллагааг хоёр оны заагт зохион байгуулсан. Телевизийн салбарын уран бүтээлчид бэлтгэж буй мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөрөө үзэгчиддээ зориулдаг. Тиймээс хамгийн олон үзэгчтэй байна гэдэг телевизийн уран бүтээлчдийн хамгийн чухал, сайхан үзүүлэлт юм.

Тэгвэл “Алтан цамхаг - 2019” ёслолын ажиллагааны хүрээнд “Максима медиа” байгууллагаас хийсэн судалгааны дүнд үндэслэн өнгөрсөн оны хамгийн их үзэгчтэй контентыг нэрлэж, алдаршууллаа.

Эрхэм уншигч танд өнгөрсөн 2019 онд монголын телевизүүдийн хамгийн их үзэлттэй байсан контентыг танилцуулж байна.

Хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр – “Цагийн хүрд”

Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг – “Шарк танк”

Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг – “Ахлах тогоочийн заавраар”

Хамгийн олон үзэгчтэй хөтөлбөр – “Улаан бал”

Хамгийн олон үзэгчтэй хөтөлбөр – “Бүрэн зураглал”

Хамгийн олон үзэгчтэй монгол кино – “Говийн домог”

Хамгийн олон үзэгчтэй ток шоу – “Ам нээвэл...”

Хамгийн олон үзэгчтэй хүүхдийн хөтөлбөр – “Бонго”

Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг – “Яг түүн шиг”

Хамгийн олон үзэгчтэй санхүү, эдийн засгийн телевиз – “Bloomberg


Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг – “Монголын нинжа дайчид”

Хуваалцах