Хамгийн өндөр цалинтай гар бөмбөгч
Сагсан бөмбөг, хөлбөмбөг, теннис, авто спортынхонтой харьцуулахад волейболчид тун бага цалин авдаг. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр цалинтай гар бөмбөгч хэн бэ.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөг, хөлбөмбөг, теннис, авто спортынхонтой харьцуулахад волейболчид тун бага цалин авдаг. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр цалинтай гар бөмбөгч хэн бэ.
Өдгөө АНЭУ-ын "Аль-Наср Дубай" багт тоглож буй бразил тоглогч Жиба (бүтэн нэр нь Жильберто Амаури де Годой Фильо) энэ үзүүлэлтээр мэргэжилт нэгтнүүдээ өнгөлжээ.
Тэрбээр Оросын Супер лигийн “Искра” багт тоглож байхдаа жилд 600 мянган ам.долларын цалин авдаг байжээ. Энэ нь Оросын төдийгүй дэлхийн шилдэг тоглогчдын авдаг цалингаас даруй нэг буман (100 мянга) “ногоон”-оор илүү гэсэн үг. Өдгөө 37 настай, 194 см өндөр нуруутай, Бразилийн шигшээ багийн хамтаар ДАШТ-д гурвантаа түрүүлсэн тэрбээр Одинцово хотын багтай таван жилийн өмнө дээрх гэрээг үзэглэжээ.
Ухаалаг, дайчин, универсаль тоглолттой Жибагийн дугаартай өмсгөл өнгөрсөн дуудлага худалдааны үеэр 2000 еврогоор зарагдаж байжээ.


















