Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчөөр Неймар тодорчээ

Дэлхийн шилдгээр удаа дараа нэрлэгдэж байсан Португалийн хөлбөмбөгч Криштиану Рональду (112,4 сая) жагсаалтын 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчөөр Неймар тодорчээ
Хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчөөр Неймар тодорчээ. Зураг: МҮОНРТ

Испанийн “Барселона” багийн довтлогч Неймар дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болсныг Хөлбөмбөгийн спорт судалгааны олон улсын төв мэдээлэв. Түүний үнэлгээ нь 210,7 сая еврод хүрсэн гэнэ.

Жагсаалтын хоёрдугаарт Лондоны “Тоттенхэм” клубын Деле Алли (155,1 сая), гуравдугаарт Харри Кейн (153,6 сая) нар бичигдсэн байна.

Тэгвэл Неймарын багийн хамтрагч Лионель Месси (151,7 сая) дөрөвдүгээр жагсчээ.
Дэлхийн шилдгээр удаа дараа нэрлэгдэж байсан Португалийн хөлбөмбөгч Криштиану Рональду (112,4 сая) жагсаалтын 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Хуваалцах