Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хамраа ухахыг хоригложээ

Хятадын засаг захиргаанаас гаргасан соёлтой аялал жуулчлалын зааварчилгаагаар жуулчдад олон нийтийн газар хамраа ухаж, усан сан дотор шээж, нисэх онгоцон дотроос аврах хантааз хулгайлах зэргийг нь хориглосон байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамраа ухахыг хоригложээ
Хамраа ухахыг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Хятадын засаг захиргаанаас гаргасан соёлтой аялал жуулчлалын зааварчилгаагаар жуулчдад олон нийтийн газар хамраа ухаж, усан сан дотор шээж, нисэх онгоцон дотроос аврах хантааз хулгайлах зэргийг нь хориглосон байна. Түүнчлэн хамрынхаа үсийг тайрах, шүдээ хуруугаараа ухахгүй байхыг зөвлөсөн байна. Мөн тус улс жуулчидаа гадаад улс, оронд очоод нийтийн бие засах газарт удаан сууж, суултуурыг нь завааруулж, шөлийг тавагнаас нь ууж, дуу чимээ гарган хоол идэхгүй байхыг сануулжээ. 64 хуудас бүхий энэ зааварчилгааг Хятадын аялал жуулчлалын үндэсний холбооноос санаачилсан бөгөөд эндхийн иргэд жуучлалаар явахдаа эвгүй үйлдэл хийж улсынхаа нэр хүндийг гутааж байна гэсэн үндэслэлээр гаргасан байна.

Хуваалцах