“Хамтарсан талархлын баяр”-ын тоглолт болно
Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, Монгол поп Увертюра хамтлаг болон Монголын сайтын холбоо ТББ байгууллага нарын хамтарсан талархлын баярын өдөрлөг, Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн шоу тоглолт Их Эзэн Чи
Мэдээллийн алба

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, Монгол поп Увертюра хамтлаг болон Монголын сайтын холбоо ТББ байгууллага нарын хамтарсан талархлын баярын өдөрлөг, Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн шоу тоглолт Их Эзэн Чингис хааны талбайд энэ сарын 14-нд 11:00-23:00 цагийн хооронд зохиогдох гэж байна.
Мөн 12:00-17:00 цагийн хооронд хамтран ажиллагч нийшнм олон нийт болон бизнесийн байгууллагуудын нэрэмжит хямдрал урамшуулалтай худалдаа зохион байгуулагдахын зэрэгцээ Монголын дугуйчдын холбоо, Залуу дугуйчин клуб, Монголын скитийн холбоо нарын нэрэмжит тэмцээн уралдаан, шоу үзүүлбэрүүд зохион байгуулагдана.
Тус өдрийн17:00-19:00 цагийн хооронд Монголын сайтын холбооны таван жилийн ойн нэрэмжит талархлын баярын нээлтийн өдөрлөг зохиогдох юм. Харин орой 23:00 цаг хүртэл Монгол поп опера Увертюра хамтлагийн таван жилийн ой, “...Төгсгөлгүй-Эхлэл...” тоглолтын DVD-ний баяр үргэлжилнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


















