"Хамтдаа-2" тоглолт болно
Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн TV8 телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан нийтийн дуучдын төлөөлөл болсон
Мэдээллийн алба

Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн TV8 телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан нийтийн дуучдын төлөөлөл болсон 16 уран бүтээлчийг хамруулсан "Хамтдаа-2" реалити шоуны хаалтын тоглолт ирэх сарын зургаанд ердөө ганцхан удаа "UB pаlace"-ийн концертийн их танхимд болох гэж байна.
Тус тоглолтонд "Хамтдаа-2" шоуны 16 оролцогч өөрсдийн шилдэг уран бүтээлээ өргөхөөс гадна тайзан дээр "Хамтдаа-2" шоунд хийж байсан даалгавар тэмцээн зэргийг сонирхуулах юм байна. Мөн тоглолтод урилгаар "Шинэ үе" продакшин, "Маск" продакшин, МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУГЖ Г.Батбаяр, Б.Батболд, МУГЖ С.Батсүх, МУГЖ Э.Бүрнээбаяр нар ирж ая дуугаа өргөх ажээ.
6888266652015-01-22-14-04[www_urlag_mn].jpg)



















