“Хамтдаа” шоу маргааш эхэлнэ
Хошин урлагийн зургаан хамтлагийн төлөөллүүд оролцсон өргөн хэмжээний реалити шоу маргаашаас эхлэн өдөр бүр ТВ8 телевизээр цацагдах болжээ.
Мэдээллийн алба

Хошин урлагийн зургаан хамтлагийн төлөөллүүд оролцсон өргөн хэмжээний реалити шоу маргаашаас эхлэн өдөр бүр ТВ8 телевизээр цацагдах болжээ.
Энэ талаар зохион байгуулагчид нь өнгөрсөн бясба гарагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. ТВ-8 телевизийн захирал С.Отгонмөнхийн санаачилгаар “Хамтдаа реалити шоу” нэвтрүүлгийг хийхээр болсон байна. Төслийн продюсерээр “Аяыг таа” цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм, хөтлөгчөөр ТВ коктейл хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, мөн М.Дорждэрэм нар ажиллажээ.
Энэхүү шоу нь Монголд анх удаа хошин урлагийн бүхий л хамтлагийг хамруулж чадсанаараа онцлог юм. Үүнд олны танил жүжигчид оюун ухаан, биеийн хүч шаардсан 25 даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн гэнэ. Даалгавар бүр дээр мөнгөн од гардуулах бөгөөд эцсийн дүнд нийлбэр оноогоор ялагч баг тодорно. Х-Түц, Шинэ үе, Маск, Шилдэг өнгө, Мөрөөдлийн театр, Пароди зэрэг үе үеийн хамтлагууд оролцсон уг шоуг дөрвөн сарын турш бүтээсэн гэж хошин урлагийнхан энэ үеэр ярилаа.


















