"Хамтран амьдрагч" кино үзэгчдэд хүрнэ
"Khurelkhuu” студи, “Хас медиа” entertainment, “shot by shot” студийн хамтын бүтээл гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулж чадсан "Хамтран амьдрагч" УСК маргааш бүх кино театрын дэлгэцнээ гарах гэж байна.
Мэдээллийн алба

Уг киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссерээр Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд киног бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
Тус кинонд МУГЖ Д.Хүрэлээ, Г.Ундармаа, Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн, СТА жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин Баттулга, О.Цэнгэл зэрэг авьяаслаг уран бүтээлчид оролцон тогложээ.