Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ханан болон хасаа харвааны эхний өрөгүүд үргэлжилж байна

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өнөөдөр хасаа болон хана харвааны эхэн өрөгүүдээр үргэлжлэн явагдаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханан болон хасаа харвааны эхний өрөгүүд үргэлжилж байна
Ханан болон хасаа харвааны эхний өрөгүүд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өнөөдөр хасаа болон хана харвааны эхэн өрөгүүдээр үргэлжлэн явагдаж байна.

Энэ жилийн сурын харвааны төрлүүдэд нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байгаа аж.

Өнөөдрийн хана болон хасаа харваанд нийт 20 сум тавих ёстой бөгөөд дийлэнх харваачид оноогоо бүтэн авсан талаар зохион байгуулагчид мэдээлж байлаа.

Үндэсний сурын харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 13:40-14:00 цагийн хооронд шөвгийн найман харваач сум тавьснаар шилдгээ тодруулах юм. Мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.

Түлхүүр үг:Ханан болон хасаа харвааны эхний өрөгүүд үргэлжилж байна
Хуваалцах