Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хандивын аянаас цугласан мөнгийг эмэгтэй сагсчдад гардуулав

“Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос хандивын аяныг өнгөрсөн есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 3-ны хооронд "Багийн спортын хөгжлийн төлөө" уриатайгаар өрнүүлжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хандивын аянаас цугласан мөнгийг эмэгтэй сагсчдад гардуулав
Хандивын аянаас цугласан мөнгийг эмэгтэй сагсчдад гардуулав. Зураг: МҮОНРТ

“Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос хандивын аяныг өнгөрсөн есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 3-ны хооронд "Багийн спортын хөгжлийн төлөө" уриатайгаар өрнүүлжээ.

Нийт таван хоногийн турш үргэлжилсэн тус хандивын аянаар цуглуулахаар төлөвлөсөн мөнгөний 4.82 хувийг буюу 699834 төгрөг цугласан байна. Уг аянд нэр бүхий 29 хүн идэвхтэй оролцжээ.

Тэд “Инчён-2014” Азийн их наадамд анх удаа оролцоод өнгөрөгч баасан гарагт ирсэн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад цуглуулсан мөнгөө гардуулсан байна.

Эмэгтэй сагсчид Азийн наадамд оролцохоор явахдаа багаараа 14.5 сая төгрөгийн зээл аван хувийн зардлаар явсан гэсэн мэдээлэл байгаа. Манай улсад багийн спорт хөгжих бүрэн боломжтойг батлан харуулж байгаа тэднийг дэмжиж, туслахыг зохион байгуулагчид уриалав.


Хуваалцах