Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хангарьд” баг “Атлетик 220” багтай тоглоно

Өнгөрсөн лхагва гарагт “Хүрхрээ” үндэсний дээд нөхөн тоглолтоо хийхэд “Хангарьд”-д хүн дутуу байсан ч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Мижиддорж нарын гоолоор "Сэлэнгэ Пресс"-ийг хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолтод ч Орхон аймгийн залуус А.А.Аферийн гоолоор тэргүүлж эхлэв. Удаах гоолыг 14 дэх минутад Ц.Мөнх-Эрдэнэ о

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хангарьд” баг “Атлетик 220” багтай тоглоно
“Хангарьд” баг “Атлетик 220” багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

“Холбооны цом-2016” хөл бөмбөгийн тэмцээний наймны нэгт учраа таарсан “Сэлэнгэ пресс”, “Хангарьд”-ийн залуус өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.

Өнгөрсөн лхагва гарагт “Хүрхрээ” үндэсний дээд нөхөн тоглолтоо хийхэд “Хангарьд”-д хүн дутуу байсан ч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Мижиддорж нарын гоолоор "Сэлэнгэ Пресс"-ийг хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолтод ч Орхон аймгийн залуус А.А.Аферийн гоолоор тэргүүлж эхлэв. Удаах гоолыг 14 дэх минутад Ц.Мөнх-Эрдэнэ оруулж, эхний үеийг “Хангарьд” 2:0-ээр тэргүүллээ.

Харин хоёрдугаар хагаст “Сэлэнгэ пресс”-ийн тоглолт сэргэж, Ц.Түмэнжаргал 59, 75 дахь минутад гоол оруулан, тооны харьцааг тэнцүүлэв. Гэвч тэд тэнцээгээ тэргүүлэл болгох боломжийг бүрдүүлж чадсангүй. Учир нь үндэсний шигшээ багийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ 80 дахь минутад торгуулийн цохилтоос тоог 3:2 болгосон бол эхний гоолын эзэн А.А.Афер тоглолын эцсийн цэгийг 90 дэх минутад тавьж, баг нь 4:2-оор хожлоо.

Тиймээс “Хангарьд” баг “Холбооны цом”-ын дөрөвний нэгийн шатанд нэгдүгээр лигийн мөнгөн медальт “Атлетик 220” багтай тоглоно.

Хуваалцах