Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хангарьд” клуб тэргүүллээ

"Багануур" ХК-ийн "Уурхайчин" клубын нэрэмжит туялзуур сэлэмний гурав дахь удаагийн тэмцээн болж, 60 сэлэмчин өрсөлдсөн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хангарьд” клуб тэргүүллээ
“Хангарьд” клуб тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

"Багануур" ХК-ийн "Уурхайчин" клубын нэрэмжит туялзуур сэлэмний гурав дахь удаагийн тэмцээн болж, 60 сэлэмчин өрсөлдсөн юм.

Тэмцээний хаалтын ёслолд "Багануур" ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Шагдарсүрэн, Хяналт шалгалтын хэлтсийн Ц.Энхболд, МТСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцлоо.

Эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Б.Гэрэлмаа (Хангарьд) энэ тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн анхны тамирчин болов. Харин өсвөрийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд) насанд хүрэгчдийн тэмцээний анхны медалиа авлаа. Өсвөрийн тамирчин О.Должинсүрэн (Дуэль) сүүлийн сар хоёр дахь медалиа хүртсэн юм. Тэрбээр сар хэртэйн өмнө болсон сонирхогчдын УАШТ-д түрүүлсэн юм. Ингэснээр "Хангарьд" клубын тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ.

Тэмцээний дүн

Эрэгтэйчүүдийн төрөл

  1. Б.Батхүү (Хангарьд)

  2. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)

  3. Э.Нямлхагва (УБ Фенсинг) Э.Дөлгөөн (УБ Фенсинг)

Эмэгтэйчүүдийн төрөл

  1. Б.Гэрэлмаа (Хангарьд)

  2. Б.Цолмон (УБ Фенсинг)

  3. О.Должансүрэн (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг)

Хуваалцах