Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
Мэдээллийн алба

“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдах юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт Д.Отгонжаргал хүч сорино. "Парис-2024" олимпын наадмаас хойших эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр Мароккогийн Хажар Канебтай барилдахаар сугалаа татлаа.
57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан. Ялсныг нь шигшээ 16-д БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсинь хүлээж байна. Тэрбээр энэ оны Азийн АШТ болон Азийн наадамд дараалан түрүүлсэн агаад 2026 онд ялагдаагүй байгаа юм.
65 кг-ын жин дэх дэлхийн чансааны 2-р байрт эрэмблэгдээд буй өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөлөө. Түүний хувьд, шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Германы тамирчны ялсныг хүлээж байна.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинатай барилдахаар оноолт таарчээ.


















