Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
1/3
Соёл, спорт

Д.Отгонжаргал, Б.Хулан нар эхний өрсөлдөгчөө яллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонжаргал, Б.Хулан нар эхний өрсөлдөгчөө яллаа
Д.Отгонжаргал, Б.Хулан нар эхний өрсөлдөгчөө яллаа. Зураг: МҮОНРТ

"Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, Мароккогийн Хажар Канебтай хүч сорилоо.

"Парис-2024" олимпын наадмаас хойших эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр өрсөлдөгчөө эхний хагаст даралтаар ялав.

Манай тамирчин шигшээ 16-д Польшийн Агата Голучовскатай барилдана.57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан.

Уг барилдаанд Б.Хулан 7:3-аар ялж, БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсиньтэй хүч сорихоор боллоо.

Хуваалцах