Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд
Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна.
Мэдээллийн алба

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргуудыг хүргэж байна.
Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна.
Нэг аяга сүүнд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3-5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2-3 удаа ууна.
Хонины өөхгүй мах, 3-5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсөө хаттал салхи авахуулахгүй байхад анхаарна.
Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2-3 удаа 5-7 хоног ууна.
Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.


















