Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хантайшир" дэвжээний барилдаанд Б.Соронзонболд түрүүллээ

Өчигдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Самбо бөхийн спортын мастер, Олон улсын шүүгч, Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит "Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдаан болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хантайшир" дэвжээний барилдаанд Б.Соронзонболд түрүүллээ
"Хантайшир" дэвжээний барилдаанд Б.Соронзонболд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Самбо бөхийн спортын мастер, Олон улсын шүүгч, Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит "Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдаан болсон. Улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Монгол Улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар нар шөвгөрөв.

Дөрвийн даваа
у.г Н.Ганбаатар -а.н Д.Ганцоож
у.з Б.Соронзонболд -а.з Ч.Эрдэнэсайхан
у.н Л.Гантулга -а.а Ж.Алтаншагай
у.н Л.Цэрэнтогтох -а.а Т.Сайханжаргал
а.а Д.Тангад -а.а Б.Отгонбаатар

Тавын даваа
у.г Н.Ганбаатар –гоцмөргөв
у.з Б.Соронзонболд -а.а Д.Тангад
у.н Л.Гантулга -у.н Л.Цэрэнтогтох

Зургаагийн даваа
у.г Н.Ганбаатар -у.нЛ.Цэрэнтогтох
у.з Б.Соронзонболд –гоцмөргөв

Долоогийн даваа
У.з Б.Соронзонболд -у.н Л.Цэрэнтогтох

/түрүү/ /үзүүр/

Хуваалцах