Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хантайшир" дэвжээний барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

"Хантайшир" дэвжээний барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хантайшир" дэвжээний барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ
"Хантайшир" дэвжээний барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээнийхэн өчигдөр урлаг, спортын цэнгүүнээ бөхийн өргөөнд зохион байгууллаа. Энэ үеэр тус аймгаас төрөн гарсан улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх барилдсанаас Чандмань сумын уугуул, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэн, Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга, Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар нар их шөвөгт шалгарчээ.

Мөн энэ үеэр "Хантайшир" дэвжээ бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж тэргүүнээрээ "Алтай" констракшн компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийг сонгожээ.

Хуваалцах