Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хантайшир”-ийн бөхчүүд өнгөтэй байна

Монгол Улсын начин С.Багахүүгээр удирдуулсан 50 гаруй бөх энэ жилийн баяр наадамд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд ахлахаар улсын гарди Ж.Бат-Эрдэнэ томилогджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хантайшир”-ийн бөхчүүд өнгөтэй байна
“Хантайшир”-ийн бөхчүүд өнгөтэй байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үед Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний галын фото сурвалжлагыг уншигч танаа хүргэе.

Монгол Улсын начин С.Багахүүгээр удирдуулсан 50 гаруй бөх энэ жилийн баяр наадамд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд ахлахаар улсын гарди Ж.Бат-Эрдэнэ томилогджээ.

Уг галынхан өмнө нь гардаг байсан "Мандал" амралтын зүүхэн талд шинэ амралт бий болгож, гурав дахь жилдээ гараад байна.

Тэд өнөөдөр бэлтгэлээсээ бууж байгаа агаад аймаг, сумын наадамд зодоглох бөхчүүдээ маргааш үдэж гаргах юм аж.

Хуваалцах