Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хар сувдны нууц” киноны хоёрдугаар анги хийгдэнэ

Харин туслах дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, жүжигчин Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, завгар өмсөгч, мисс Т.Туяамаа нар тоглож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хар сувдны нууц” киноны хоёрдугаар анги хийгдэнэ
“Хар сувдны нууц” киноны хоёрдугаар анги хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны киноны хоёрдугаар ангийн зураг авалт тун удахгүй хийгдэх гэж байна.

Гэхдээ хилийн чанадад хийгдэх гэж байгаа нь улам сонирхол татна.

Тус киноны нэгдүгээр анги одоогоос дөрвөн жилийн өмнө кино театруудад нээлтээ хийж байсан билээ.

Найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар өмнөх ангид тоглосноороо ажиллах аж.

Харин туслах дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, жүжигчин Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, завгар өмсөгч, мисс Т.Туяамаа нар тоглож байна.

Нэгдүгээр ангидаа “Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамаас олдож, түүнийг эх орондоо авчрах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнам улсыг зорино.Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөж байсан билээ” ...

Хуваалцах