Хар тамхины хольцтой ургамлыг устгаж эхэллээ
Манай улсад ургадаг хар тамхины хольцтой ургамлыг цагдаагийн байгууллагаас устгаж эхэлжээ. Учир нь Улсын мөрдөн байцаах газраас мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг бууруулах зорилгоор уг ургамлыг устгахаар болсон байна. Одоогийн байдлаар зургаан аймагт ургасан хар тамхины хольцтой ургамл
Мэдээллийн алба

Манай улсад ургадаг хар тамхины хольцтой ургамлыг цагдаагийн байгууллагаас устгаж эхэлжээ. Учир нь Улсын мөрдөн байцаах газраас мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг бууруулах зорилгоор уг ургамлыг устгахаар болсон байна. Одоогийн байдлаар зургаан аймагт ургасан хар тамхины хольцтой ургамлыг шатаагаад байгаа аж.
Холбогдох албаныхны мэдээлснээр манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм байна. Өнгөрсөн жил гэхэд Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх хэлтэс 38 хэргийг мөрдөн байцаалтаар шалгасан байна.


















